Wednesday, October 21, 2009

Мадонна Монголд ирнэ гэнэ үү

Дэлхийд алдартай Louis Vuitton брэнд Монгол улсад орж ирэх болсонтой холбогдуулан томоохон шоу хийхээр төлөвлөжээ.

Энэхүү шоунд дэлхийд алдартай одууд ирцгээх юм гэнэ лээ хэмээн жиг жуг хийж байна. Тэр бүү хэл алдарт Мадонна хүртэл ирэх сурагтай. Харин “Мадонна Монголд ирэх гэнэ” гэхэд “манай улсаас хүүхэд өргөж авах гэж байгаа юм байх даа” гэсэн сонин асуултыг эргүүлэн тавих хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ.

Харамсалтай нь дэлхийд алдартай одууд ирэх сурагтай зэрэгцэн дэлхийг цочроож буй гахайн томуу “орж ирсэн”. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглоод буй. Тэгэхээр Сүхбаатарын талбайд хэдийнээ засаад эхэлсэн том хэмжээний тайзаа ашиглаж, дэлхийн томоохон одууд Монголд ирэх болов уу гэсэн асуулт л хариултгүй үлдэх нь ээ. Учир нь энэ талаар хэн ч мэдээлэл өгөхгүй байгаа юм.

No comments:

Post a Comment