Wednesday, October 21, 2009

Э.Бадар-Ууган хуульч болно

Жилийн өмнө Бээжингийн олимпоос аваргын алтан медалийг авчирч ард түмнээрээ "Ура" хадаалган угтуулсан Э.Бадар-Ууган энэ жил эрүүл мэнддээ анхаарч өвдөгний хагалгаанд орсон. Тиймээс ч Дэлхийн аваргын тэмцээнийг үзэгчдийн суудлаас шимтэн үзэж ирэх олимпийн хүчтэй өрсөлдөгчдөө шинжих болсон.

Саяхан дэлхийн сонирхогчдын боксын холбооноос анх удаа боксчдийг чансаагаар нь жагсаасан бөгөөд олимпийн аварга Э.Бадар-Ууган энэ жагсаалтын 2-рт бичигджээ. Аваргын хувьд энэ жил МУИС-ийн хуулийн факультетэд суралцах урилга хүлээн авсан бөгөөд өөрөө ч энэ мэргэжлээр сурах сонирхолтой байгаа аж. Уг нь ИНЕГ-ын дэргэдэх нисэхийн сургуульд сурах урилга авсан ч тэгсгээд өнгөрсөн. Юутай ч их спортынхоо хажуугаар хуульч болохоор шийдсэн аварга энэ жил хуулиар номын дуу сонсох нь.

No comments:

Post a Comment