Wednesday, October 21, 2009

Хамгийн хамгийн

Үе үеийн парламентууд өөр өөрийн өнгөтэй. Энэ удаагийн парламентын хувьд гэхэд үйл ажиллагаа эхлээд намар хаврынхаа чуулганыг өнгөрөөж байгаа ч өнөө хэр танхим халуун ам бүлээрээ цуглаагүй л байна.

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн төлөөлөл болсон С.Эрдэнийг буруугүй гэдгийг шүүх тогтоосон ч тангаргаа өргөөгүй л явна. Мөн тус парламентаас Ц.Элбэгдорж гишүүн Ерөнхийлөгч болсон гээд онцлох зүйл цөөнгүй. Түүнчлэн тус ангид хоёр Хөдөлмөрийн баатраас гадна таван гавьяат "суралцаж" байгаа бол нэг бригадын генерал байгаа аж. Энэ мэтчилэн онцлох зүйлийг нь тоочоод баршгүй. Мэдээж нэг ангийнханд бусдаасаа онцгойрдог нөхөд гэж бий. Тиймээс тус ангийн хамгийн хамгийнаас үргэлжлүүлэн сонирхуулъя.

Имижээ хадгалагч
Энэ удаагийн парламентад нэгэн нууцлаг нөхөр байх. 1996 оны парламентад хөл тавихдаа л Ц.Баярсайхан гишүүнийг ийм байсан гэдэг. Шинэ танхимд ч энэ имижээ алдаагүй явна. Тийм болохоор нууцлаг байдлаас нь эхлээд олон зүйлээр нь хясаанд нуугдсан сувдтай адилтгаж болох юм.

Мэдээжийн хэрэг, далайн сувдын гялалзаж гялтганасан ч юм уу, цагаан өнгөтэй нь адилтгавал түүн шиг зохимжгүй зүйл үгүй. Харин ховор, бас "үнэтэй" гэдэг утгаар нь зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл, аль ч парламентад эрхэм гишүүний үг нь цөөн ч, жинтэй байж ирсэн.

Өөрөөр хэлбэл, хийсэн ажлаа, хэлэх үгээ дотогшоо залгидгийн "буянаар" нь түүнийг зарим нь "танихгүй". Учир нь түшээдийн зарим нь улс төрийг шоу мэт ойлгуулаад байгаагаас түүн шиг нь сайн дураараа хөшигний ард орж орхисон. Нөгөөтэйгүүр, үе үеийн парламентад сайн дураараа хөшигний ард орж "нууц ноёнтон" байсан гэдэг нь хор найруулж, хонжоо харж гүйдэг гэсэн үг биш.

Уртаас урт цол гунишинтай нь хэн бэ
Д.Дэмбэрэлийн ангид хамгийн урт цол гуншинтай нь нэгэн суудаг. Энэ нь эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ.

Хэрэв та залхуурахгүй бол түүний гуншинг нэг уншаад үзээрэй. тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Далай даян дархан аварга, МҮОХ-ны тэргүүлэгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүлэгч, сонирхогчдын сүмо бөхийн холбооны тэргүүлэгч, биеийн тамирын "Аварга" дээд сургуулийг үндэслэн байгуулагч, Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн аж.

Юутай ч, тэрбээр хоёр ч парламентад хэнтийчүүдийг төлөөлж суугаа ч түүн шиг ангидаа ийм урт цол гуншинтай нэгэн алга.

No comments:

Post a Comment