Wednesday, October 21, 2009

Э.Бадар-Ууган хуульч болно

Жилийн өмнө Бээжингийн олимпоос аваргын алтан медалийг авчирч ард түмнээрээ "Ура" хадаалган угтуулсан Э.Бадар-Ууган энэ жил эрүүл мэнддээ анхаарч өвдөгний хагалгаанд орсон. Тиймээс ч Дэлхийн аваргын тэмцээнийг үзэгчдийн суудлаас шимтэн үзэж ирэх олимпийн хүчтэй өрсөлдөгчдөө шинжих болсон.

Саяхан дэлхийн сонирхогчдын боксын холбооноос анх удаа боксчдийг чансаагаар нь жагсаасан бөгөөд олимпийн аварга Э.Бадар-Ууган энэ жагсаалтын 2-рт бичигджээ. Аваргын хувьд энэ жил МУИС-ийн хуулийн факультетэд суралцах урилга хүлээн авсан бөгөөд өөрөө ч энэ мэргэжлээр сурах сонирхолтой байгаа аж. Уг нь ИНЕГ-ын дэргэдэх нисэхийн сургуульд сурах урилга авсан ч тэгсгээд өнгөрсөн. Юутай ч их спортынхоо хажуугаар хуульч болохоор шийдсэн аварга энэ жил хуулиар номын дуу сонсох нь.

Хамгийн хамгийн

Үе үеийн парламентууд өөр өөрийн өнгөтэй. Энэ удаагийн парламентын хувьд гэхэд үйл ажиллагаа эхлээд намар хаврынхаа чуулганыг өнгөрөөж байгаа ч өнөө хэр танхим халуун ам бүлээрээ цуглаагүй л байна.

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн төлөөлөл болсон С.Эрдэнийг буруугүй гэдгийг шүүх тогтоосон ч тангаргаа өргөөгүй л явна. Мөн тус парламентаас Ц.Элбэгдорж гишүүн Ерөнхийлөгч болсон гээд онцлох зүйл цөөнгүй. Түүнчлэн тус ангид хоёр Хөдөлмөрийн баатраас гадна таван гавьяат "суралцаж" байгаа бол нэг бригадын генерал байгаа аж. Энэ мэтчилэн онцлох зүйлийг нь тоочоод баршгүй. Мэдээж нэг ангийнханд бусдаасаа онцгойрдог нөхөд гэж бий. Тиймээс тус ангийн хамгийн хамгийнаас үргэлжлүүлэн сонирхуулъя.

Имижээ хадгалагч
Энэ удаагийн парламентад нэгэн нууцлаг нөхөр байх. 1996 оны парламентад хөл тавихдаа л Ц.Баярсайхан гишүүнийг ийм байсан гэдэг. Шинэ танхимд ч энэ имижээ алдаагүй явна. Тийм болохоор нууцлаг байдлаас нь эхлээд олон зүйлээр нь хясаанд нуугдсан сувдтай адилтгаж болох юм.

Мэдээжийн хэрэг, далайн сувдын гялалзаж гялтганасан ч юм уу, цагаан өнгөтэй нь адилтгавал түүн шиг зохимжгүй зүйл үгүй. Харин ховор, бас "үнэтэй" гэдэг утгаар нь зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл, аль ч парламентад эрхэм гишүүний үг нь цөөн ч, жинтэй байж ирсэн.

Өөрөөр хэлбэл, хийсэн ажлаа, хэлэх үгээ дотогшоо залгидгийн "буянаар" нь түүнийг зарим нь "танихгүй". Учир нь түшээдийн зарим нь улс төрийг шоу мэт ойлгуулаад байгаагаас түүн шиг нь сайн дураараа хөшигний ард орж орхисон. Нөгөөтэйгүүр, үе үеийн парламентад сайн дураараа хөшигний ард орж "нууц ноёнтон" байсан гэдэг нь хор найруулж, хонжоо харж гүйдэг гэсэн үг биш.

Уртаас урт цол гунишинтай нь хэн бэ
Д.Дэмбэрэлийн ангид хамгийн урт цол гуншинтай нь нэгэн суудаг. Энэ нь эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ.

Хэрэв та залхуурахгүй бол түүний гуншинг нэг уншаад үзээрэй. тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Далай даян дархан аварга, МҮОХ-ны тэргүүлэгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүлэгч, сонирхогчдын сүмо бөхийн холбооны тэргүүлэгч, биеийн тамирын "Аварга" дээд сургуулийг үндэслэн байгуулагч, Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн аж.

Юутай ч, тэрбээр хоёр ч парламентад хэнтийчүүдийг төлөөлж суугаа ч түүн шиг ангидаа ийм урт цол гуншинтай нэгэн алга.

"Номин талст" хамтлаг таржээ

Монголын boy хамтлагуудын анхлагчдын нэг "Номин талст" хамтлаг албан ёсоор зарлаагүй байгаа ч албан бусаар бол нэгэнтээ тарчихаад байгаа аж.

Хамтарсан уран бүтээл гэхээсээ илүүтэйгээ хувиа борлуулж довоо шарлуулсан уран бүтээл хийцгээх болсон энэ хамтлагийнхан хоорондоо эв түнжин тааруу болсоор удсан байжээ. Түүн дээр нь хамтлагийн гоцлол дуучин Дэлгэрмөрөн байн байн цагдаагийн хаалга татаж байгаа нь ч нөлөөлжээ.

Тиймээс цаашдаа "Номин талст" гэж дөрвүүлээ хамтдаа гарч ирэх нь өнгөрсөн гэдгийг ойр дотныхон нь хэлж байна.

Мадонна Монголд ирнэ гэнэ үү

Дэлхийд алдартай Louis Vuitton брэнд Монгол улсад орж ирэх болсонтой холбогдуулан томоохон шоу хийхээр төлөвлөжээ.

Энэхүү шоунд дэлхийд алдартай одууд ирцгээх юм гэнэ лээ хэмээн жиг жуг хийж байна. Тэр бүү хэл алдарт Мадонна хүртэл ирэх сурагтай. Харин “Мадонна Монголд ирэх гэнэ” гэхэд “манай улсаас хүүхэд өргөж авах гэж байгаа юм байх даа” гэсэн сонин асуултыг эргүүлэн тавих хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ.

Харамсалтай нь дэлхийд алдартай одууд ирэх сурагтай зэрэгцэн дэлхийг цочроож буй гахайн томуу “орж ирсэн”. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглоод буй. Тэгэхээр Сүхбаатарын талбайд хэдийнээ засаад эхэлсэн том хэмжээний тайзаа ашиглаж, дэлхийн томоохон одууд Монголд ирэх болов уу гэсэн асуулт л хариултгүй үлдэх нь ээ. Учир нь энэ талаар хэн ч мэдээлэл өгөхгүй байгаа юм.

“World masters”-аас манайх хоёр хүрэл медаль авлаа

Австралийн нийслэл Сидней хотноо зохиогдсон "Дэлхийн мастерууд"-ын VII тоглолтод өрсөлдсөн манай улсын ахмад тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Энэ сарын 9-18-ны өдрүүдэд зохиогдсон тус наадамд 100 гаруй орны 25 мянга орчим тамирчин спортын 28 төрөлд хурд хүчээ сорьсон юм. Манай улсаас хүндийн өргөлтийн төрөлд Д.Андрей, хөмгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд ОУХМ Г.Цэрэндолгор нар тус тусхүрэл медаль хүртсэн. Хүндийн өргөлтийн 68 кгын жинд өрсөлдсөн Д.Акдрей хоёр өргөлтийн нийлбэрээр 140 кг-ыг өргөсөн бол энэ жингийн аваргаар тодорсон Их Британийн тамирчин А.Сеабир 215 кгыг өргөсөн байна. 1985 оноос эхлэн зохиогдсон "World masters" буюу ахмадын ДАШТ нь мэргэжлийн тамирчид гэлтгүй ямар ч насны хүн оролцох боломжтой дэлхийн хамгийн олон оролцогчтой спортын наадам юм. Өмнө нь манай улсаас энэ тэмцээний хүндийн өргөлтийн төрөлд З.Далхжав оролцож алтан медаль хүртэж байжээ. Тэмцээнд оролцсон манай баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм.

Рок, попынхон ”Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүллээ

Монголын рок хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг "Харанга" хамтлагийн 20 жилийн ойн тоглолт өчигдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тоглолтын эхний өдөр Монголын рок, попынхон тус хамтлагийнханд хүндэтгэл үзүүлж, "Харанга"-ын уран бүтээлийг өөр өөрсдийнхөөрөө дуулж сонирхуулсан юм.

Сургуулийн сурагчдыг 14 хоногийн хугацаатай амраахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусч, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “А” хүрээний H1N1 вирусын халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар 139-д хүрсэн тухай онцлов. “Тэднээс тандалтаар 77 нь дээрх вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон. Гэхдээ эрүүл байгаа, дархлаа суусан” гэлээ. Түүнчлэн дээрх нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн ерөнхий боловсролын дунд сургуулийг 14 хоногийн хугацаагаар амраах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан тухай мэдэгдлээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 4-нд дунд сургуулийн өвлийн амралт эхэлдэг. Энэ жил уг амралтыг урагшлуулж, ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болжээ.


Эрчүүд ямар эмэгтэйг хайж явдаг вэ?

Орчин үеийн залуус өөрийнх нь эрх чөлөөг хязгаарлах бүсгүйчүүдээс зайдуу байх болсон. Хайртай хүнээ барьж байхын тулд түүнийг хэт өмчлөх гэсний хэрэггүй. Өнөөдөр эрчүүд эмэгтэйчүүдэд тодорхой шалгуур тавьдаг болсныг танд сонирхуулъя.
• Тэд юуны өмнө өөрийнх нь хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг дэмждэг, зоригжуулдаг эмэгтэйтэй ойр дотно найз болохыг хүсдэг.
• Зөвхөн гоо үзэсгэлэн эсвэл өндөр боловсрол эрчүүдэд хангалттай биш. Тэд эмэгтэй хүний ухаалаг, нийтэч, аливаад хүлээцтэй ханддаг зан чанарыг илүүд үзэх болсон байна.
• Эрчүүд сунжирсан, дэмий ярианд дургүй байдаг.
• Үзэл бодол, сонирхлын зөрүү эрчүүдэд тийм чухал биш. Заавал адилхан байх шаардлагагүй гэж тэд үздэг. Гол нь та түүнийг тэвчээртэй сонсож сур.
• Тэд өөрийнх нь бүсгүй яг л ээж шиг нь байж, илүүлэн магтуулж суух дуртай.
• Гэр орноо цэвэрлэж, эмх цэгцтэй байлгадаг эмэггэйг тэд хүсдэг. Эрчүүд эмэгтэй хүнээс илүү тав тухтай байдалд дуртай. Дээр чанаруудын нэг нь ч танд үгүй бол сурах гээд үзвэл илүүдэхгүй

“Louis Vuitton”-ы нээлтэд зориулж Сүхбаатарын талбайд шинэ “харш” босгожээ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт долоохон хоногийн хугацаанд гэнэт томоос том байшин сүндэрлэсэн нь дэлхийд алдартай “Louis Vuitton” брэндийн нээлтийн ажиллагаанд зориулсан “харш” ажээ. Сүхбаатарын талбайн зүүн талд сүндэрлэсэн "Шангрелла" цогцолборт албан ёсны салбараа нээгээд удаагүй байгаа Францын алдарт брэнд болох "Louis Vuitton"-ынхон ийнхүү хэдхэн хоногийн дотор Монголын нийслэлийн төв талбай дээр барилга барьж амжсан нь олны сонирхлыг татаж байна.

Зөвхөн нээлтийн ажиллагаагаа зохион байгуулж, түүнд зориулсан шоу хийгээд буцааж буулгах энэ “харш”-ийг барихын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан гэх ба энэ сарын 23-нд буюу ирэх баасан гаригт болох нээлтийн ажиллагаанд Монголын улс төр, урлаг соёл, бизнесийн гэхчлэн нэрлэж болох бүхий л салбарын элитүүд уригдсан аж.

Монголын толгой баячуудын хийгээд одуудын цугларалт болох сурагтай "Louis Vuitton" брэндийн нээлтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд сүндэрлэсэн явуулын харшид хэрхэн өрнөх тухай мэдээллийг "Louis Vuitton"-ы Монгол дахь салбарын ажилчдаас сонирхсон боловч сүр дуулиантай нээлтийн ёслолынхоо талаар нэг ч үг хэлэхийг хүссэнгүй. Ямартай ч ирэх баасан гаригийн 18.00 цагт Сүхбаатарын талбайд сүрхий өндөр үнээр боссон шинэ өргөөнд Монголд урьд өмнө байгаагүй тансаг арга хэмжээ болох тухай уригдсан зочид нь сонирхуулж байна.

Францын алдарт "Louis Vuitton" брэнд нь Монголд анх удаа салбараа нээж байгаа бөгөөд “Louis Vuitton”-ы салбар дэлгүүр Сүхбаатарын талбайн хажуугийн "Шангрелла" цогцолборын байранд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм.

Хоёр ёкозүна Японы ерөнхий сайдын гэрт зочлов

Японы ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Юкио Хатояма энэ сарын 14-нд ёкозүна Асашёорюү, Хакүхо нарыг Японы сумогийн холбооны тэргүүн Мусашигавагийн хамт гэртээ урьжээ. Шинэ сайдын хувьд Аки башёгийн сүүлчийн өдөр “Рёогокү Кокүгикан” ордонд очиж, башёгийн түрүү бөх Асашёорюү аваргад Засгийн газрын тэргүүний нэрэмжит цомыг биечлэн гардуулсан билээ. Сайдын өргөөн дэх хүлээн авалтын эхэнд Хатояма “Аки башёгийн түрүү байрын төлөөх нэмэлт барилдаан сүмогийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц сонирхолтой болсон. Хоёр аварга одоогийнхоосоо илүү хичээн, уран сайхан барилдаанаар биднийг баясгаж яваарай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн “Би Монголд очиж үзээгүй ч айраг гэдэг ундаанд маш дуртай” гэж ярьсан байна. Үүнийг сонссон аваргууд түүнийг Монголд айлчлахыг урилаа. Ёкозүна Асашёорюүгийн хувьд Японы ерөнхий сайдын гэрт гурав дахиа зочилсон бол ёкозүна Хакүхо, холбооны тэргүүн Мусашигава нар Засгийн газрын тэргүүний өргөөнд анх удаа хөл тавьсан нь энэ аж. Энэхүү хүлээн авалтын дараа Асашёорюү аварга Хөдөлмөрийн баатар цолны мялаалга найр хийхээр Монголыг зорьсон гэнэ.

ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН 28 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧСАН БЭ?

Өвөл хаяанд ирчихжээ.Хүн бүр, дарга "сэтэр"-тэй болгон өвөлжилтийн талаар ярьж байна.Гэвч иргэдийнхээ хөрөнгийг, тодруулж хэлбэл мал хуйг нь яаж өнтэй өвөлжүүлэх вэ гэж ярихаас биш орон гэргүй хүмүүсээ яах вэ гэж нэг нь ч дуугарахгүй байна.Ерөөс жилийн жилд ийм л байсан. Гэтэл жил бүрийн өвөл 350-500 хүн орон гэргүйн улмаас хорвоог орхисоор…
Манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн Төрийн бус байгууллагын хийсэн суудалгаанд нийслэлд одоогоор 12-15 мянган хүн орох оронгүйгээс болоод гудамжинд тэнэж амьдарч байгаа талаар дурджээ.Бас өөрийн гэсэн орон гэргүй, орцонд жижүүр хийж амьдарч байгаа мөн л ийм тооны хүн байгаа гэсэн. Ах, дүү хамаатан садныдаа ад үзэгдэн, гэрт нь толгой хоргодож, эсвэл айлын хашаа байшин хөлсөлж амьдарч байгаа ийм тооны хүн байгаа гэхээр бараг 50 мянга гаруй хүн өөрийн гэсэн гэргүй гэсэн тооцоо гарч байна. Харин улсын хэмжээнд авч үзвэл ойролцоогоор 100 мянга гаруй хүн өдөр хоногийг нэг иймэрхүү байдалтай өнгөрүүлж байна.Хоёр сая илүү хүн амтай улсад 100 мянга байна гэдэг бусад улстай харьцуулахад тийм ч их тоо биш.Ийм байтал жилийн жилд 350-500 иргэнээ "хөлдөөж ална" гэдэг энгийн зүйл биш.
Эмзэг бүлгийн иргэдэд халуун хоол өгч, хоноглуулах байрны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Ингэхдээ Засгийн газраас 10 тэрбум төгрөг, олон улсын буцалтгүй тусламжаас 12 сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн байна. Нийтдээ 28 тэрбум гаруй төгрөг зарцуулах энэ төсөл өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж, орон гэргүй иргэдийн хоноглох байр бэлэн болсон байх учиртай.Гэвч Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам мөнгийг нь авснаас өөр ямар ч ажил хийхгүй байсаар өдий хүрчихэж."Яагаад" гэсэн асуултад тэд "Судалж байна" гэсэн хариулт өгөв.Гэтэл үнэн хэрэгтээ Ерөнхий сайд С.Баяр энэ төслийг нэгэн Төрийн бус байгууллагын судалгаанд үндэслэж хэрэгжүүлэхээр болсон байдаг.Төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын судалж байна гээд байгаа тэр зүйл нь одоо ч тодорхой биш.Хүнд үзүүлж, харуулах зүйлгүй учраас тэд өнөөх Төрийн бус байгууллагын судалгааг өөрсдөө хийсэн юм шиг барьсаар сууна. Мөнгө нь, судалгаа нь ч аль хэдийнэ бэлэн болж, төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгээ ч томилчихсон хэрнээ юу ч хийхгүй гар хумхин сууж байгаагаа юу гэж тайлбарлах вэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд аа? Энэ өвөл дахиад хэдэн хүн орон гэргүй, хоргодох байргүйгээс болж гудамжинд амь тавих бол?Бас хэд нь гар, хөлөө хөлдөөж тахир дутуу болох бол.Өчүүхэн сэтгэл гаргаад, гараа жаахан хөдөлгөчихсөн л бол та төслийн үр дүнг үзэж, хэчнээн хүнийг хөлдөж үхэх аюулаас аврах байснаа бодож үзэх хэрэгтэй болов уу.Таны халааснаас биш, татвар төлөгчид, гадаадын хандивлагчдаас гарч байгаа мөнгийг зориулалтаар нь зарцуулж, үүргийнхээ дагуу ажлаа хийхийг л олон хүн танаас хүсч байна.Уг нь тэд хүсэх биш, шаардах эрхтэй.Хэдхэн сарын өмнө "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарсан Ц.Тамара гэгч эмэгтэйн тухай нэвтрүүлгийг та бүхэн үзсэн байх. Тэтгэврийн тэр хөгшин орон гэргүй 40-өөд хүнийг гэртээ толгой хоргодуулж, өлсөж, хөлдөж үхэх аюулаас аварчихаад байхад Монголын төр тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаа нь хэтэрхий харамсалтай, ичгэвтэр биш гэж үү. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд гээд хүчин мөхөс олон хүн тэдний дунд байгаа шүү дээ.Төслийг нь хэрэгжүүлэх мөнгийг нь гаргаж өгчихөөд үр дүнг нь яагаад одоо болтол нэхэхгүй байна вэ, Ерөнхий сайд аа?Цаана чинь монгол хүмүүс өлсөж, даарч байна.

Хятадын армиас хамгийн сүүлд алдагдсан нууц тоо баримтууд

Tусгаар тогтносон ямар ч улсын цэрэг зэвсэгийн тоо, хүчин чадал, нөөц боломж гэдэг үеийн үед нууцын зэрэглэлд хамаарч далд газар үл шатах шүүгээнд хадгалагдаж байдагийг уншигч та андахгүй мэдэх буй за. Гэвч хөрш зэргэлдээ болон ашиг сонирхол нь зөрчилдөж мэдэх улс орны тагнуулын ажилтанууд тохиолдож болох бүх гай гамшигийг сөрөн байж тэрхүү нууц тоо баримт материалыг олзлон илрүүлж өөрийн орны тусгай албадад хүргэдэг билээ.

Соц нийгмийн үед манай Ардын армийн анги нэгтгэлүүд 137-р анги, 256-р анги, зэвсэгт хүчний 332-р анги гэх мэт хэтийдсэн тоонууд хэрэглэдэг байсан нь мөн л харь гүрний тагнуулын албадыг төөрөлдүүлэх зорилготой байв.
Нэг ёсондоо Монгол улсын цэргийн тоог харийн гүрний сөрөг тагнуулын албанд мэдэгдэхгүйн тулд байгаа нөөц боломжоос нь хэтрүүлсэн дугааруудыг анги нэгтгэлийн албан ёсны хаяг болгодог байсан билээ.

Түүгээр зогсохгүй 1970-90 оны хооронд цэргийн албан хаагчид ар гэртээ захидал бичихдээ шуудангийн хаягаа …дугаар цэргийн анги хэмээн байрлаж байгаа сум газар орны нэрнээс өөр ямар ч дугааргүй илгээж нуудаг байсан билээ. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын батлан хамгаалах салбарын хүчин чадал нөөц боломж ил дэлгэгдээгүй нууцлагдмал байгаа билээ.

Гэхдээ энэ удаа өөрийн армийн бүтэц бүрэлдэхүүний тухай биш харин нийт бие бүрэлдэхүүний тоогоороо дэлхийд толгой цохиж яваа БНХАУ-ын батлан хамаалах салбарын зүгээс сүүлийн үед алдагдсан нууц тоо баримтуудыг сөхөж үзье. 1995 онд Хятадын “Цэргийн ажиглалт” сэтгүүлд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армид өнөөдөр 1 сая 250 мянган цэрэг алба хааж байна хэмээн илэн далангүй тоо баримт дурдсан байлаа.

Гэвч саяхан Пентагоны тагнуулчдын хамгийн сүүлд авсан тоо баримтаар бол өнөөдөр Хятадын Ардын Чөлөөлөх Армид хоёр сая хоёр зуун тавин мянган /2,250,000/ цэрэг алба хааж байгаа бөгөөд тэднээс гадна бэлтгэл хүч нь л гэхэд 800 мянгад хүрчээ. Дээр нь дайны үед 660 мянган хүнтэй цагдаагийн бие бүрэлдэхүүн Хятадын Батлан хамгаалах яамны мэдэлд шилждэг аж.

Ингээд нийт бие бүрэлдэхүүн нь гурван сая 700 мянгад хүрсэнээр дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Хүйтэн дайны үеийн ЗХУ-ын цэргийн нийт бие бүрэлдэхүүнээс нэг сая цэргээр давж гарсанаараа Хятад улс нь дэлхийн хамгийн олон цэрэгтэй улсаар тодроод байгаа гэсэн үг.

Удаах байруудад АНУ /нэг сая 600 мянга, Энэтхэг /нэг сая 200 мянга/, Умард Солонгос /нэг сая 190 мянга/, ОХУ /нэг сая/ цэргийн тоо толгойгоор жагсчээ. БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин нь 300 мянган албан хаагчтай бол цэргийн нисэх хүчин нь 250 мянган хүнтэй, харин стратеги пуужингийн анги нь 120 мянган цэрэгтэй бөгөөд цөмийн хүчний мэдэлд нь 450 орчим цэнэгт хошуу байдаг аж.

Тус улсын арми эдүгээ нийт 7500 танк, 6500 хуягт машин, 2200 цэргийн зориулалтын машин, 25000 их буутай, нийт 2500 орчим байлдааны онгоц, 650 нисдэг тэрэгтэй юмсанж.

Эдгээр нууц мэдээлэлүүлдийг олж цуглуулах гэж Пентагоны тагнуулчид 1990 оноос хойш нэлээдгүй хүч хөрөнгө зарсан нь ойлгомжтой. Хятадын зэвсэглэл бараг тэр чигээрээ өөрийн нь дотоодын үйлдвэрийнх бөгөөд гэхдээ голдуу ЗХУ буюу ОХУ-ын зэвсэглэлийн хуулбарууд байдаг ажээ.

Жишээ нь Хятадын “Туре-56” автомат л гэхэд “АК-47” автоматын, “Туре-59” гар буу нь Макаровын гар буу, “Туре-79” нь винтов нь Драгуновын мэргэн буудагчийн винтовын дуураймал хуулбарууд байгаа аж. Харин цэргийн нисэх хүчиндээ олон улс орны орчин үеийн онгоц зэр зэвсэгийг худалдан авдаг бөгөөд ОХУ-ын “Су-30”, “Су-27”, “Ил”, “Ту”, “Ми-8”, “Ми-17” загварын онгоц нисдэг тэрэгнүүд, АНУ-ын “S-70”, Францын “Мираж” , Европын “AS-332”, Канадын “Bom-600”, Израйлийн “Нагру” хэмээх нисэгчгүй онгоцнууд мөн ЗХУ-ын “Миг-21” сөнөөгч онгоцны хуулбар болох өөрийн үйлдвэрийн “J-7” хэмээх 500 гаруй сөнөөгч онгоцтой юмсанж. Байлдааны онгоцны тоогоороо Азийн бүсдээ нэгд, дэлхийд АНУ, ОХУ хоёрын дараа гуравт орж байна.

Харин гадаадын цэргийн шинжээчдийн ганц өөлдөг зүйл нь Хятадын усан флот аж. Хятад улс нь бусад том гүрний усан флоттой харьцуулахад хамгийн их хоцрогдсон тэнгисийн цэргийн хүчинтэй юм байна. Нисэх онгоц тээвэрлэгч аварга том крейсэр онгоцыг одоог хүртэл үйлдвэрлэж чадаагүй байгаа гэхээр л ойлгомжтой шүү дээ.

Тэгэхэд хажуухан талд нь Япон улс 120 нисэх онгоц тээвэрлэх хүчин чадалтай “Ямато” хэмээх крейсер онгоцоо бараг хориод жилийн өмнө Номхон далайн усанд тавьсан байгаа юм шүү дээ. Бээжингийн засаг захиргаа тэнгисийн цэргийн флотоо өөд нь татаж нисэх хүчнээ сайжруулахын тулд аль 1996 оноос эхлэн ОХУ-аас 12 ширхэг “СУ-33” нисэх онгоц авах гэж хөөцөлдөж байгаа боловч Москва хамгийн сүүлийн сөнөөгч онгоцнуудаа зарах гэж төдийлөн яарахгүй байгаа билээ.

Хятадын зэвсэгт хүчнээс хамгийн нууцлагдмал анги нь их бууны хоёрдугаар корпус гэгч бөгөөд зургаан бригадаас бүрддэг тус ангийн бие бүрэлдэхүүн улсынхаа өнцөг булан бүрт байнга шилжин нүүж байрладаг аж. Тэнд нууцлах ёстой ямар нэг зүйл байгаа нь эндээс илэрхий биз ээ.

Өнөөдрийг хүртэл тус их бууны хоёрдугаар корпус руу АНУ болон Япон, Вьетнам, Тайванийн тагнуулчдын аль нь ч нэвтэрч чадахгүй, тус ангид лазерийн хурц гэрлээр бууддаг технологи бүхий 19 ширхэг их буу байдаг гэсэн таамагаас өөр зүйл хэн ч олж гаргаж чадаагүй байгаа билээ. БНХАУ 2008 онд Батлан хамгаалах салбартаа 30 тэрбум ам.доллар зарцуулсан гэж мэдэгдсэн ч Пентагон тагнуул-чдынхаа тусламж-тайгаар уг тоог 150 тэрбум ам.доллар хэмээн залруулж байгаа билээ.

Вашингтон сүүлийн жилүүдэд Бээжингийн цэргийн хүчин чадал эрс өсөн нэмэгдэж байгаа талаар тагнуулын бүхий л шугамаар мэдээлэл авч байгаа ч бидний дурдаж байгаа тоон баримтууд нь хамгийн сүүлийн үеийн материалд хамаарах юм.

Цаашдаа хятадууд мэдээлэл зүй, авто механикжуулалтыг армидаа эрчимтэй нэвтрүүлэхийн зэрэгцээ алсын тусгалтай сансарын нарийвчлал бүхий пуужин, үл үзэгдэх усан доогуур шумбагч, 250 нисэх онгоц тээвэрлэх чадалтай аварга крейсер зэргийг бүтээхээр шамдан зорьж байгаа ажээ. АНУ зөвхөн Иракийн чөлөөлөх ажиллагаанд зориулж 800 тэрбум ам.долларыг зарцуулж байна гэхээр түүний хажууд Хятадын армийн нэг жилийн зардал хариугүй өчүүхэн мэт санагдах боловч ОХУ-ын цэргийн зардалаас давж гарсан учраас удахгүй эх газрын Хятадын зүгээс хөршүүддээ үзүүлэх цэргийн аюул нь бодитой болон хувирч болзошгүй юм.

Гэхдээ тус улсыг хүрээлэн оршдог хойд, урд хоёр Солонгос болон Япон, Лаос, Кампучи, Вьетнам, Балба, Бутан, Энэтхэг, Киргиз, Казахстан, ОХУ, Монгол зэрэг улсууд нь яваандаа Хятадын армийн аюул заналын эсрэг нэгдэн нягтарч эвсэл байгуулж мэдэх адил төстэй болгоомжлол бүгдэд нь байдаг билээ. Хэрвээ Хятадын хүн амын тэсрэлт, цэрэг армийн аюулын эсрэг Азид иймэрхүү холбоо байгуулагдвал тус улс нь гадна талаасаа бүрмөсөн бүслэгдэж маш хүнд байдалд орох болно.

Ийм аюул байгааг мэдсээр байж тус улс жил ирэх тусам армиа улам нүсэр болгож, цэргийн зардлаа нэмэгдүүлсээр, тойрон оршдог хөрш улсуудаа хоорондоо нэгдэн нягтарч мэдэх боломжийг бүрдүүлсээр байгаа нь сонирхолтой

Дотуур байрны дуудлага худалдаа

Хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцагсдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ жил нийслэлийн их, дээд сургуульд шинээр 150 мянган оюутан элсчээ. Vvнээс 120 мянга нь хөдөө орон нутгийн элсэгчид байдаг юм байна

Эдгээр оюутнуудыг сургалтын төлбөр, хоол хvнс гэхээс илvv толгой хоргодох байрны асуудал шvдний өвчин мэт зовоодог. Тэдний дийлэнх нь наашаа гэх хамаатан садан ховор учир оюутны байранд орохыг чухалчилдаг. Боломжтой зарим айлын эрх хvvхдvvд хэнээс ч хараат бус байхын тулд оюутны байрыг чухалчилдаг. Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын тавны нэг нь дотуур байранд ордог гэхээр бусад нь хаана толгой хорогддог юм бол. Нийслэл хотын хэмжээнд 42 их дээд сургууль байдгийн 20 нь улсынх. Эдгээр сургуулиас зөвхөн 30 гаруй нь дотуур байртай байдаг юм байна.

Одоо хичээлийн шинэ жил эхэлсэн энэ vед оюутны байрууд нэг хоёрдугаар курсийн хvvхдvvдээ хvлээн аваад дуусчээ. Зай засвар гарвал ахлах курсийнхээ оюутнуудыг авдаг юм байна. Зуны амралтын гурван сард ихэнх дотуур байр засвар хийдэг боловч шал, ханаа будаж шохойдсоноос цаашгvй. Уг нь 00-ын өрөө, угаалтуур, халуун усны газар гээд засварлаж шинэчлэх ажил мундахгvй их vлдсэн байх юм. Тухайлбал, Сувилахуйн сургуулийн нэг, МУБИС-ын тав, МУИС-ын дөрөвдvгээр байр зэрэг эрvvл ахуйн шаардлагад тэнцэхээргvй байрууд цөөнгvй байгаа бололтой. Мөн засвараас гадна уншлагын танхим, оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх заал болон нийтийн телевиз ихэнх байруудад байдаггvй гэж оюутны холбооноос мэдэгдлээ. Төлбөрөө төлөөд орсон оюутнууд энэ байдлыг нь байрны зөвлөлд хэлэхэд «яваандаа хийнэ» гэсэн нэгэн янзын хариулт сонсдог ч тэр бvр ажил болох нь ховор гэнэ. Дараа хийнэ гэдэг зангууны vлгэр байлгvй. Ядаж ариун цэврийн наад захын хэрэгцээг хангаад өгч болно доо, хэрэглээний усаа авахад ч хэцvv юм гэж зарим оюутнууд халаглаж байна билээ.

Иймэрхvv хагас дутуу засвар хийснийгээ их юманд бодож төлбөрөө нэмчихнэ. Vнэ ханшаа нэмэх аргаа ч амархан олох юмдаа. Гуравхан сарын дотор шvv дээ. Төлбөрийг нь нэмсэн шигээ оюутнуудын амьдрах ая тухыг бас хангах нь тухайн сургуулийн vvрэг биш гэж vv. Халтар хултар засвартаа зарцуулсан хэдэн төгрөгөө ядарсан оюутнуудаас нөхөж авах гээгvй л байлтай. Урьд цагт хэр баргийн айлын хvvхдvvд нэг, хоёр өрөө байр хөлслөөд суудаг байсан бол эдийн засгийн хямралтай өнөө vед тэдний хувьд дотуур байр нь бараг «хаус» болсон гэхэд хилсдэхгvй. Тэдэнд тулгараад байгаа бэрхшээлтэй бас нэг асуудал гэвэл нийслэлд суурьшсан, гэр хороололд амьдрах хvсэлгvй хvмvvс толгой хоргодох байрыг нь булаацалдан, аль хэдийнэ эзэлчихсэн явдал. Оюутнуудын гол өрсөлдөгч гэхэд болно. Тэд оюутнуудын өгдөг төлбөрөөс жаахан илvv төлбөрийг «шагналынх» нь хамт байрны комендант, жижvvрт «атгуулчихдаг» юм байна. Нэг ёсондоо оюутны байрны коминдатыг хахуулдаж байна гэх vv дээ. Vvнд нь амташсан коминдатууд нь харъяа сургуулийн оюутнууддаа хvртэл «Одоо хvн авахгvй ээ, сул өрөө дуусчихсан» гэнэ. Дотор нь ороод vзэхээр давхар тус бvрт нь хоёроос гурван өрөө цоожтой байдаг ажээ. Тэр нь нөгөө байрны комендатын арын хаалганы хvмvvсийн гэр байх. Гаднаас шалгалт ирэхээр «Манай сургуулийн оюутнууд байдаг юм аа» хэмээн хөнгөхөөн аргалаад явуулчихдаг аж.

Ийнхvv мэр сэр vлдсэн сул өрөөг нь гадаа хонох шахсан оюутнууд, эсвэл нөгөө гол өрсөлдөгч болох оршин суугч иргэд нь бараг дуудлага худалдаанд оролцож байгаа шиг vнэ хаялцах, хэн гэдэг аавын хvv нь илvv vнэ хэлнэ тэр нь орж чаддаг болжээ. Орж чадаагvй vлдсэн оюутнууд нь хаачдаг юм, бvv мэд. «Давахгvй гэсэн даваагаараа гурав давна, уулзахгvй гэсэн хvнтэйгээ хэд учирна» гэгчээр нөгөө байх дургvй айлдаа өөрийн эрхгvй царай алдан очих биз ээ. Царай алдах ч садан төрөлгvй бусад нь дотуур байрнаасаа доогуур өртөгтэй нэг газар хэд хэдээрээ шvд зуун бvтэн жил амьдардаг гэнэ. Тэр нь орцны хvйтэн хонгил буюу подвал аж. Энэ мэтийн оюутнууд жинхэнэ золиосонд гарч байна гэхэд хэлсдэхгvй. Уг нь оюутны байр нийтийн байр биш сэн

Оюутануудын сургалтын "ТӨЛБӨР" зарим нэгний гэдсээ тэжээх арга болжээ

Манай улсын 151 их дээд сургуульд 160 мянган оюутан суралцаж жил бүр 34 мянган оюутан шинээр элсч 25 мянган оюутан диплом өвөртөлсөөр ажил хайж хөдөлмөрийн зах руу оддог гэсэн статистик бий.

Тийм ч учраас хүн амд оногдох дээд боловсролтой иргэний тоогоороо манай улс дэлхийд эхнээсээ гуравт бичигддэг ажээ. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ болон ОХУ-ын өмнө нь бичигдэж байна гээд бодчих доо.

Гэхдээ энэ бол бахархал биш эмгэнэл болчихоод байгааг анхаарах хэрэгтэй байна. Жил бүр их дээд сургууль төгссөн 25 мянган хүнийг шингээгээд авах хөдөлмөрийн зах зээл ажлын байр манайд бий юу гэвэл байхгүй.

Дээд мэргэжлийн диплом өвөртөлсөн баарны зөөгч, хар захын наймаачдыг бэлтгэхийн тулд эцэг эхчүүд нь олон жилийн хөлс хөдөлмөрөө шавхаж сэхээтэн нэртэй хэдэн хүнийг тэжээдэг гаж тогтолцоо манай боловсролын салбарт идээ бээр болтолоо урхагшин хүндэрсээр удаж байна.

Энэ өвчин хэдийд арилах вэ гэвэл аравдугаар анги төгссөн залуус их дээд сургуульд оролгүй хар ажлын фронтод гарч хөл гараа хөдөлгөн хөдөлмөр хийдэг болсон тэр цаг үед л арилна.

Сүүлийн үед баар ресторанууд хүртэл бүр давраад дээд сургууль төгссөн дипломгүй бол зөөгчийн ажилд авахгүй гэдэг болсон байгаа юм. Хэдэн ширээний хооронд хоол зөөхөд дээд мэргэжлийн дипломны хэрэг юу байна.

Хүүхэд залуус маань арван жилийн сургуулиа төгсөөд заавал их, дээд сургуульд орно гэж зүтгэдэг болсон нь ажил хийхээс залхуурдаг болсонтой нь холбоотой.

Үр хойч маань хэрвээ дээд мэргэжилтэй болчихвол ядахдаа нэг албан газар хурган даргын ажил хийнэ, адаглаад хар ажилтай зууралдаж гар хуруугаа цэврүүтүүлэхгүй гэсэндээ л оюутан болохоор тэмүүлдэг болсон нь нууц биш. Ийм залхуу хойч үе маань эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх иргэд болно гэхэд эргэлзээтэй.

Энэ жил “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал” хэмээх хадны мангаа болсон үгээр шалтаглан төрийн өмчийн болон хувийн их дээд сургуулиуд нефть импортлогчид шиг нэгэн зэрэг үнээ нэмж оюутан болох сонирхолтой олон залуусыг эдийн засгийн хүнд дарамтанд оруулсан билээ. Статистикаас харж байхад их дээд сургуулиудын төлбөр доод тал нь 60 мянгаас эхлэн 200 мянга хүртэл төгрөгөөр нэмэгдсэн байна.

Гэтэл үүний эсрэгээр энэ жил магадлан итгэмжлэх шалгалтанд хувийн тодотголтой 60 их дээд сургууль бүдэрсэн гэж байгаа. Сургалтын чанар муу гэдэг нь тодорхой болсон тэрхүү 60 их дээд сургууль өнөөдөр мөн л бусдын жишгээр төлбөрөө нэмчихсэн хээвнэг сууж байгаа нь ойлгомжтой. БСШУ-ын сайд өөрийн биеэр төрийн өмчийн их дээд сургуулиудын захиралд хандан харж үзээч ээ хэмээн гуйж гувшсан албан тоот явуулсаны үр дүнд бага зэргийн хувиар буцаан бууруулжээ.

Гэхдээ торгоны өт болох хүр хорхойн үлгэрээр нэг төө ахиад ганц сөөм ухарна гэгчээр зардалаа 200 мянгаар нэмсэнээсээ 20-30 мянган төгрөг хассан болоод л орхисон байгаа юм. Жич сонирхуулахад манай улсад хамгийн олон оюутантай сургууль нь төрийн өмчийн оролцоотой ШУТИС буюу Техникийн их сургууль 21865 оюутантай байгаа бол “Цагаан сүлд” хэмээх коллеж ердөө 19–хэн оюутантай хичээллэдэг юм байна.

Хамгийн гол нь их дээд сургуулийн 160 мянган оюутан маань бүгдээрээ хөрөнгө бололцоотой чинээлэг айлын үр хүүхдүүд биш шүү дээ. Тиймээс сургалтын зардалаа олохын тулд элдвийн гэмт хэрэг өдүүлэх болсоны нэг нь саяхан хэсэг залуу сургалтын төлбөрөө олохын тулд Сэлэнгээс каннабис түүн авчирч зарж яваад баригдсан явдал юм.

Мөн хөдөө орон нутагт хэд хэдэн шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг ч мөн л оюутаны сургалтын зардалтай холбогдож байна гэсэн. Уг нь их дээд сургуулиуд хэр өргөн мэдлэг олгоно тэр хэмжээгээр сургалтын төлбөрөө нэмдэг болчихвол нэг их дургүйцээд байх зүйл байхгүй. Гэтэл энэ жилийн төлбөр нэмсэн шалтгаан нь их хөгийн. Сургалтын төлбөрөө нэмсэн их дээд сургуулиудын удирд-лагууд “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал, шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэлтэй” гэдэг хоёрхон зүйлийн шалтаг тоочиж байгаа нь үнэнд нийцэхгүй байгаа юм.

Дэлхий нийтийн банкны системээр сургуульдаа хичээл заадаг юм уу, багш нар нь бензин шатахуун ууж байгаад хичээл заадаг юм уу. Тиймээс энэ бол сургалтын төлбөрөө нэмэх шалтаг огтхон ч биш билээ. Зарим сургуулийн захирал төлбөр нэмсэн шалтгаанаа “Компьютерийн танхим нэмж байгуулах гэж байгаа, ширээ сандлаа бүгдийг нь будсан, багш нарын цалинг нэмсэн” гэх мэт хэн бүхний мэдэх аар саархан зүйлээр тайлбарлаж байна гэсэн.

Ширээ сандлаа будахгүй халцарсан будагтай нь байлгаж яагаад болохгүй гэж. Итали, Германы мебель авчирч тавиад ч сургалтын чанар сайжрах биш. Их, дээд сургууль төгсөн гарч байгаа 25 мянган оюутаны маань тэн хагас нь дэлгүүрийн худалдагч, лангууны наймаачин, гуанз баарны зөөгч болж байгаа нь их дээд сургуулиудын чанар маш муу байгааг нотолж байгаа шүү дээ. Үүнийг их мөнгөөр “эрдэм оюун” зааж гийгүүлдэг багш нар маань бодолцох ёстой болов уу.

Дөрвөн жилд нэг оюутанаас дөрвөн сая төгрөг авч байж дипломаа зарсан хувийн их дээд сургуулийн захиралууд өөрийнхөө сургуулийн оюутануудыг зах дээр хуушуур зарж явааг хараад дотроо “Би ч энэ хүүхдүүдийг дээд боловсролын дипломаар зальдчихсан шүү” гэж бага зэрэг ч болтугай ичдэг байх хэрэгтэй. Ингэж ичиж сурсан цагт жилийн жилд элсэлт авахдаа сургуулийнхаа гадна талын ханан дээр “Та манай сургуулийг төгсөнөөрөө шууд ажлын бэлэн байртай болж шилдэгийн шилдэг эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин болно. Арай л АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх чадвартай удирдагч болно” гэж бичдэгээ болино шүү дээ.

Харин ч “Та манай сургуулийг төгсөнөөрөө дөрвөн жилийг хий дэмий шоу цэнгээн баар буудалд өнгөрөөж согтуу хөлчүү, авилгачин голдуу багш нараар оромдсон зүйл заалган юу ч ойлгохгүй төгсөөд ажлын байр ч үгүй гудамжны метр, дипломны гол болж хоцорно. Аз таараад ажилд орж гэмээнэ шууд гологдож халагдана. Та манай сургуулийг төгссөнөөрөө хүнд үзүүлж харуулах сайхан том ромбо, дипломтой болох хэдий ч хар зах дээр гэдэс цувдайгаар бууз хийж зарахаас өөр ямар ч үр дүнд хүрэхгүй” гэсэн реклам хаддаг болох юм.

Энэ цагт л сая нэг хэдэн зуун их дээд сургуулиуд оромдсон боловсролоор олон мянган залуусын халаасыг сэгсэрч сургалтын төлбөрөөр нь гараа угааж, амьдралаа додомдон гэдсээ тэжээдэг заваан явдал засагдана даа

Эхийн эндэгдэл 2 дахин нэмэгджээ

Түүнчлэн өнөөдөр төрийн ордонд хүн ам хөгжил олон улсын бага хурлаас хойшхи 15 жилийн ажлаа монгол улс дүгнэлээ. 1979 онд каир хотноо болсон тус хуралдаанаас ядуурал эмэгтэйчүүдийн эрх зэрэг дэлхий дахинаа тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн 15 жилийн мөрийн хөтөлбөрийг гаргаж байжээ.Дэлхийн 180 орчим улс оролцсон хүн ам хөгжлийн олон улсын бага хуралд монгол улс 1994 онд оролцож байсан. Тус хурлаас монгол улс хурлын шийдвэрийг тусгасан хүн амын талаар баримтлах бодолгоо баталж байсан. 1996 онд УИХ-аас баталсан төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг 2004 онд шинэчлэн баталсан. Иймдээ ч өнөөдөр төрийн ордонд төр засгийн байгууллагууд иргэний нийгэм олон улсын байгууллага аймаг орон нутгийн төлөөллөөс бүрдсэн 150 гаруй оролцогчид монгол улсын хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах эрхийг хангах чиглэлээр хийсэн 15 жилийн ажлаа дүгнэж байна