Wednesday, October 21, 2009

Сургуулийн сурагчдыг 14 хоногийн хугацаатай амраахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусч, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “А” хүрээний H1N1 вирусын халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар 139-д хүрсэн тухай онцлов. “Тэднээс тандалтаар 77 нь дээрх вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон. Гэхдээ эрүүл байгаа, дархлаа суусан” гэлээ. Түүнчлэн дээрх нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн ерөнхий боловсролын дунд сургуулийг 14 хоногийн хугацаагаар амраах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан тухай мэдэгдлээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 4-нд дунд сургуулийн өвлийн амралт эхэлдэг. Энэ жил уг амралтыг урагшлуулж, ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болжээ.


No comments:

Post a Comment