Wednesday, October 21, 2009
Э.Бадар-Ууган хуульч болно
Саяхан дэлхийн сонирхогчдын боксын холбооноос анх удаа боксчдийг чансаагаар нь жагсаасан бөгөөд олимпийн аварга Э.Бадар-Ууган энэ жагсаалтын 2-рт бичигджээ. Аваргын хувьд энэ жил МУИС-ийн хуулийн факультетэд суралцах урилга хүлээн авсан бөгөөд өөрөө ч энэ мэргэжлээр сурах сонирхолтой байгаа аж. Уг нь ИНЕГ-ын дэргэдэх нисэхийн сургуульд сурах урилга авсан ч тэгсгээд өнгөрсөн. Юутай ч их спортынхоо хажуугаар хуульч болохоор шийдсэн аварга энэ жил хуулиар номын дуу сонсох нь.
Хамгийн хамгийн
Үе үеийн парламентууд өөр өөрийн өнгөтэй. Энэ удаагийн парламентын хувьд гэхэд үйл ажиллагаа эхлээд намар хаврынхаа чуулганыг өнгөрөөж байгаа ч өнөө хэр танхим халуун ам бүлээрээ цуглаагүй л байна.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн төлөөлөл болсон С.Эрдэнийг буруугүй гэдгийг шүүх тогтоосон ч тангаргаа өргөөгүй л явна. Мөн тус парламентаас Ц.Элбэгдорж гишүүн Ерөнхийлөгч болсон гээд онцлох зүйл цөөнгүй. Түүнчлэн тус ангид хоёр Хөдөлмөрийн баатраас гадна таван гавьяат "суралцаж" байгаа бол нэг бригадын генерал байгаа аж. Энэ мэтчилэн онцлох зүйлийг нь тоочоод баршгүй. Мэдээж нэг ангийнханд бусдаасаа онцгойрдог нөхөд гэж бий. Тиймээс тус ангийн хамгийн хамгийнаас үргэлжлүүлэн сонирхуулъя.Имижээ хадгалагч
Энэ удаагийн парламентад нэгэн нууцлаг нөхөр байх. 1996 оны парламентад хөл тавихдаа л Ц.Баярсайхан гишүүнийг ийм байсан гэдэг. Шинэ танхимд ч энэ имижээ алдаагүй явна. Тийм болохоор нууцлаг байдлаас нь эхлээд олон зүйлээр нь хясаанд нуугдсан сувдтай адилтгаж болох юм.
Мэдээжийн хэрэг, далайн сувдын гялалзаж гялтганасан ч юм уу, цагаан өнгөтэй нь адилтгавал түүн шиг зохимжгүй зүйл үгүй. Харин ховор, бас "үнэтэй" гэдэг утгаар нь зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл, аль ч парламентад эрхэм гишүүний үг нь цөөн ч, жинтэй байж ирсэн.
Өөрөөр хэлбэл, хийсэн ажлаа, хэлэх үгээ дотогшоо залгидгийн "буянаар" нь түүнийг зарим нь "танихгүй". Учир нь түшээдийн зарим нь улс төрийг шоу мэт ойлгуулаад байгаагаас түүн шиг нь сайн дураараа хөшигний ард орж орхисон. Нөгөөтэйгүүр, үе үеийн парламентад сайн дураараа хөшигний ард орж "нууц ноёнтон" байсан гэдэг нь хор найруулж, хонжоо харж гүйдэг гэсэн үг биш.Уртаас урт цол гунишинтай нь хэн бэ
Д.Дэмбэрэлийн ангид хамгийн урт цол гуншинтай нь нэгэн суудаг. Энэ нь эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ.
Хэрэв та залхуурахгүй бол түүний гуншинг нэг уншаад үзээрэй. тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Далай даян дархан аварга, МҮОХ-ны тэргүүлэгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүлэгч, сонирхогчдын сүмо бөхийн холбооны тэргүүлэгч, биеийн тамирын "Аварга" дээд сургуулийг үндэслэн байгуулагч, Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн аж.
Юутай ч, тэрбээр хоёр ч парламентад хэнтийчүүдийг төлөөлж суугаа ч түүн шиг ангидаа ийм урт цол гуншинтай нэгэн алга.
"Номин талст" хамтлаг таржээ
Хамтарсан уран бүтээл гэхээсээ илүүтэйгээ хувиа борлуулж довоо шарлуулсан уран бүтээл хийцгээх болсон энэ хамтлагийнхан хоорондоо эв түнжин тааруу болсоор удсан байжээ. Түүн дээр нь хамтлагийн гоцлол дуучин Дэлгэрмөрөн байн байн цагдаагийн хаалга татаж байгаа нь ч нөлөөлжээ.
Тиймээс цаашдаа "Номин талст" гэж дөрвүүлээ хамтдаа гарч ирэх нь өнгөрсөн гэдгийг ойр дотныхон нь хэлж байна.
Мадонна Монголд ирнэ гэнэ үү
Энэхүү шоунд дэлхийд алдартай одууд ирцгээх юм гэнэ лээ хэмээн жиг жуг хийж байна. Тэр бүү хэл алдарт Мадонна хүртэл ирэх сурагтай. Харин “Мадонна Монголд ирэх гэнэ” гэхэд “манай улсаас хүүхэд өргөж авах гэж байгаа юм байх даа” гэсэн сонин асуултыг эргүүлэн тавих хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ.
Харамсалтай нь дэлхийд алдартай одууд ирэх сурагтай зэрэгцэн дэлхийг цочроож буй гахайн томуу “орж ирсэн”. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглоод буй. Тэгэхээр Сүхбаатарын талбайд хэдийнээ засаад эхэлсэн том хэмжээний тайзаа ашиглаж, дэлхийн томоохон одууд Монголд ирэх болов уу гэсэн асуулт л хариултгүй үлдэх нь ээ. Учир нь энэ талаар хэн ч мэдээлэл өгөхгүй байгаа юм.